Биеийн эрүүл мэнд муудмагц зайлшгүй эм уух хэрэгтэй болдог. Гэвч зарим эм өвчнийг тань эдгээх атлаа үр хүүхдэд уршиг тарих нь бий. Жирэмсний 12 долоо хоног хүртлэх хугацаанд эмийн ямар ч бодис хэрэглэхгүй байхыг хичээ.
| Эмийн нэрс | Нөлөө |
| Амфетаминууд | Төв мэдрэлийн системийг идэвхжүүлнэ. Цусны өвчин, зүрхний гажигтай болгоно. |
| Анаболик стероид / дааврын гаралтай бэлдмэл/ | Хоолны дуршил нэмэгдүүлэх, булчингийн хөгжлийг сайжруулж, жин нэмнэ. Эр бэлгийн даавар тул охидыг эршүүд болгоно. Халуурах, арьсны элдэв төрлийн өвчинг эдгээхэд тустай ч жирэмсэн үед бүү хэрэглэ. |
| Бүх төрлийн антибиотик /нянгийн эсрэг эм/ | Цусаар эхэст очих бөгөөд тохирох тунгаараа эхэсийг хамгаалах нөлөөтэй. |
| Тетрациклин / антибиотик/ | Яс болон шүдний ургалтыг зогсоох, мөн шүдийг шарлуулах нөлөөтэй. |
| Стрептомицин | Нярайн чих хатуу, дүлий болгох аюултай. |
| Антигистамин | Харшлын өвчний эсрэг уух ба заримдаа бүтцийн эмгэг үүсгэнэ. |
| Бөөлжүүлэлтийн эсрэг эм | Жирэмсний хордлогын үед бөөлжилтөөс сэргийлж уухад гэмгүй. |
| Аспирин | Их хэмжээгээр уувал зулбаж болно. Сүүлийн саруудад хүүхдийн болон таны цус бүлэгнэлтийг муутгана. |
| Эстроген-прогестроны бэлдмэл /дааврын бэлдмэл/ | Амьдралын чухал эрхтнүүдийг гэмтээх ба мөчдийн эмгэг үүсгэх, эм хүйсийг эршүүд болгох аюултай. Жирэмслэхээс 3 сарын өмнө эм уухыг зогсоох хэрэгтэй |
| Кодеин | Ханиалга, өвчин намдаалтыг дарах үйлчилгээтэй ба тагнай цоорхой, уруул сэтэрхий эмгэг үүсгэх магадлал өндөр. |
| Диуретик/шээс хөөж хаван буулгах үйлчлэлтэй эмүүд/ | Бие махбодод хуралдсан шингэнийг гадагшлуулах ба бөөрний ачааллыг ихэсгэнэ. Хүүхдэд цусны гажуудал үүсч болзошгүй. |
| Наркотик эм- кокаин, героин г.м | Урагт шууд нөлөөлнө. Хүүхэд нойргүй болж байнга сэргэг болно. Энэ нь төв мэдрэлийн системийг сэргээх, цочроох нөлөөтэй. |
| Парацетамол | Толгой өвдөх, өвчин намдаах, халуурах үед хэрэглэдэг. Ургийн элэг, бөөрийг гэмтээнэ. |
| Прогестрон | Жирэмслэлтийг шалгахын тулд ууна. Энэ нь эмэгтэй хүүхдийг эршүүд болгож өөрчилдөг тул анхааралтай байх нь зүйтэй. |
| Психеделик эм -ЛСД, мескалин, каннабис | Ургийг эсийн түвшинд гэмтээнэ. Иймээс зулбах, эд эсийн өөрчлөлтөнд оруулна. |
| Бэлгийн дааврууд | Зулбалтыг зогсоох үйлчлэлтэй. Гэвч эрших шинж давамгайлна. |
| Сульфоамид | Үүсч бүрэлдэж буй элгийг гэмтээх ба нярайн шарлалтыг бий болгоно. Бөөрний үрэвслийг эмчлэхэд уудаг. |
| Транквилизатор | Хүүхдийн өсөлт, хөгжилтийг зогсоож, бүтцийн эмгэг үүсгэх ба жирэмсэн байх хугацаандаа аль болох уухаас татгалзах нь зүйтэй. |
