2016-11-07
Эсийн бүтэц
 эсийн бүтэц үүрэг зурган илэрцүүд
Амьд бие махбодыг бүрдүүлж буй бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж нь эс юм. Эс нь бүрхүүл, бөөм, сийвэн гэсэн 3 хэсгээс тогтоно.

Бүрхүүл - мембран буюу нимгэн бүрхүүл

- Эсийн хана

Сийвэн буюу цитоплазм - Эрхтэнцэрүүд буюу органойд

- Оршихуун буюу тэжээлийн бодисууд



эсийн бүтэц үүрэг зурган илэрцүүд
Эсийн м
ембран: Эсийн гадуур бүрхсэн нарийн бүтэцтэй, 7-10мм нимгэн давхраа. Энэ нь маш нимгэн учраас эс хэлбэрээ өөрчлөх боломжийг нээж өгдөг. Олон сүвээрээ бодисыг дотогш нэвтрүүлэх, гадагш гаргах зэргээр бодисын солилцоог зохицуулж эсүүдийн хоорондох харилцаа холбоог хангана. Эдгээр нь дараах үүрэгтэй.

· Эсийн хэллбэр дүрс, хэмжээг тодорхйлох, тулгуурын үүрэгтэй.

· Эсийн доторх хэсгийг гадаад орчны нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй.
эсийн бүтэц үүрэг зурган илэрцүүд

Сийвэн буюу цитоплазм: Эсийн доторх ихэнх хэсгийг агуулж буй өнгөгүй, хагас шингэн байдалтай зуурамтгай бодис юм .Эсийн дотоод орчныг бий болгож олон тооны эрхтэнцэрүүдийгхооронд нь холбодог хагас шингэн юм. Энэ нь ус болон түүнд ууссан олон янзын бодисыг агуулах ба эсэд явагдах төрөл бүрийн урвалын орчин болж өгдөг . Цитоплазм нь эсийн доторх бүх бүтцүүдийн харилцан үйлчлэлийн нэгдлийг хангахүндсэн үүрэгтэй.

эсийн бүтэц үүрэг зурган илэрцүүд

Бөөм: Эсийн сийвэн дотор орших хамгийн том органойд юм. Нэг эсвэл хэд хэдэн бөөмхөнтэй байна. Бөөм бол удамшлын мэдээллийг хадгалж эсийн бүхий үйл ажиллагааг хянах ба удамшлын мэдээллийг өөртөө агуулах үүрэгтэй .

Амьтан ургамлын амьдралын үйл ажиллагааг жижиг эгэл хэсгүүд гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийг амьд биеийн эрхтэнтэй зүйрлэн эрхтэнцэр буюу органойд гэнэ.

Эрхтэнцэрүүд: Эндоплазмын торлог, гольджийн аппарат, митохондри, рибосом, лизосом, эсийн төв, вакуоль, эсийн хана, пластид юм.

Амьтны эсийн эрхтэнцэрүүд: Эндоплазмын торлог, гольджийн аппарат, митохондри, рибосом, лизосом, эсийн төв буюу центриоль , бөөм зэрэг.

Ургамлын эсийн эрхтэнцэрүүд: Эндоплазмын торлог,гольджийн аппарат, митохондри, рибосом, лизосом, эсийн төв буюу центриоль , бөөм, вакуоль, пластид, эсийн хана зэрэг юм.

Эндоплазмын торлог: Сийвэн дотор байрлах олон жижиг суваг , хөндийнүүдээс тогтоно. Төрөл бүрийн шим бодисыг бий болгоход оролцоно. Шим бодисыг зөөвөрлөх үүрэгтэй.

Гольджийн аппарат: Нарийн суваг хоолой, цэврүүний тогтолцоо юм. Дотроо маш чухал шим бодисуудыг хуримтлуулна. Төрөл бүрийн шим бодисыг бий болгоход оролцоно. Шим бодисыг эс дотор зөөвөрлөх үүрэгтэй.

Лизосом: Хэмжээгээрээ хамгийн жижиг органойд. Эс дтор байгаа хоол, тэжээлийг шингээх, задлахад оролцоно. Эсийн үхэж мөхсөн хэсгийг уусгаж цэвэрлэх үүрэгтэй.

Рибосом: Бүх эсэд байх жижиг дугуй биенцэр. Энд нарийн төвөгтэй бүтэц бүхий уургийн молекул угсрагдана. Энд нарийн бүтэц бүхий уургууд нийлэгжинэ.

Митохондри: Эсийн амьдралын олон үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчийг бий болгож, нөөцлөн хуримтуулна. Өөрийн гэсэн удамшлын бодистой учраас митохондри өөрийгөө нийлэгжүүлэх чадвартай .

Зөвхөн амьтанд байдаг эрхтэнцэр: Центриоль буюу эсийн төв нь эсийн төв хэсэгт бөөмийн ойролцоо байрладаг. Эсийн хуваагдалд чухал үүрэгтэй .

Зөвхөн ургамалд байдаг эрхтэнцэр: Эсийн хана- Эсийг гадна талаас нь хүрээлсэн зузаан бүрхүүл. Эслэг- целлюлоз хэмээх бат бөх бодисоос тогтоно. Энэ нь түшиг тулгуурын болон хамгаалах үүрэгтэй .

Вакуоль- Ихэвчлэн ганц байх ба эсийн дийлэнх зайг эзэлнэ. Ус, усанд ууссан давс, чихэр зэрэг нөөц тэжээлийн бодисуудыг агуулна. Эсийн бат бэх чанарыг хангана .

Пластид: Ургамлын эсэд байдаг, зээрэнцэг хэлбэртэй , жижиг бүтэц. Өнгөгүй- лейкопласт нь шим бодисыг нөөцлөнө. Улбар шар өнгөтэй- хромопластид нь ургамлын цэцэг, жимсний олонянзын өнгийг бий болгоно. Харин хлорофилл агуулсан хлоропласт нь нарнаас энерги шингээн авч шим бодисыг бий болгоно.

Үхсэн эсүүд: Амьд ургамлын эс нь эсийн хана, мембран, бөөм, цитоплазмтай байдаг. Хэрвээ эс үхвэл түүний бөөм , цитоплазм нь эсийн хана болж хувирна. Ийм болсон эс зөвхөн агаарыг л өөртөө хадгалдаг.

Сэтгэгдэл:


Эсийн хана ямар үүрэгтэй вэ
Бичсэн: Зочин цаг: 22:29, 2023-12-21 | Холбоос | |


Олвир
Тодорхой.
Бичсэн: Оооодоолллл (зочин) цаг: 23:12, 2023-11-01 | Холбоос | |


фтосинзет явуулах үүрэгийн бичээрэй
Бичсэн: Зочин цаг: 12:03, 2021-10-09 | Холбоос | |


Эсийн төв буюу центроилын талаар дэлэгрэнгүй мэдээлэл өгөөч.
Бичсэн: Зочин цаг: 23:53, 2021-06-22 | Холбоос | |


Эс нь юугаар амьсгалдаг юм бол
Бичсэн: Зочин (зочин) цаг: 19:42, 2020-12-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax