Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг :
Yндсэн салбар | Жишээ | Салбар |
---|---|---|
молекул | молекул биологи, уураг, ДНХ | органик хими, биохими, молекул биологи |
бичил | эс (органит) | эсийн биологи, цитологи |
(эс ,организм, нэг эстэн | микробиологи | |
эрхтэн, эд | физиологи, гистологи | |
том биетэн | организм, бодьгал | организмийн биологи, анатоми |
хүн ам зvй | хүн ам | хүн амын биологи, хүн амын генетик |
тусгай зvйл | зүйл... | |
дэд-тусгай зvйл | популяц, экосистем | экологи, филогени |
Биологид амьд организмыг төрөлжүүлэн үзэж аливаа амьд организм хэрхэн оршин тогтнодог болон хоорондоо буюу бусад организмтай мөн хүрээлэн буй орчинтой хэрхэн зохицон оршдог тухай гол анхаарлаа чиглүүлдэг байна.
Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг ба тэдгээрийн салбар шинжлэх ухаануудын зарим болох ургамал судлал, амьтан судлал зэрэг нь эртний шинжлэх ухаан боловч аливаа амьтад, амьд организм нь үндсэндээ ижил бүтэцтэй болохоор бүхэлд нь судлах нь оновчтой гэж хэсэг эрдэмтэд үзсэнээс үүдэн 19-р зууны үеэс эхлэн биологийн шинжлэх ухаан нь бүрэн утгаараа цогцоор хөгжиж эхэлсэн түүхтэй. Одоо биологийн шинжлэх ухаан хамгийн түгээмэл томоохон шинжлэх ухаан гэж тооцогддог болсон. биологийн шинжлэх ухаанд эволюцийн онол нь үндсэн туулгуур онол юм.